Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский түнш орнуудынхаа төрийн тэргүүнүүдтэй өнгөрсөн даваа гарагт ярилцжээ. Тэрбээр Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Германы канцлер Олаф Шольц, Италийн ерөнхий сайд Марио Драги, Азербайжаны ерөнхийлөгч Ильхам Алиев нартай холбогдсон ба тэднийг ОХУ-д тавьж буй хоригоо чангатгахыг уриалсан байна.
Энэ тухайгаа Владимир Зеленский, “Украин улсын цаашдын аюулгүй байдлын төлөө бид Их Британи улстай ОХУ-д илүү хүчтэй хориг тавих тал дээр тохиролцсон. Канад улс ч мөн адил ОХУ-н бидний эх орон руу халдсан үйлдлийг буруушааж одоогийн хоригоо ирээдүйд улам чангатгах шийдэлд хүрсэн. Итали улсын хувьд манай улсыг хамгаалах анх нөхдийн минь нэг болохоор болсон бол Герман улсын зүгээс бидэнд онцгойлон анхаарал тавьж буйгаа илэрхийлсэн. Мөн хүмүүнлэгийн туслалцаа үзүүлсэн Азербайжан улсад талархал илэрхийлмээр байна. Миний хувьд энэ мэтчилэн олон улсын төрийн тэргүүнүүдтэй цаашид хэлэлцээ хийж ОХУ-ын эсрэг хүчтэй тэмцэх болно” гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: CNN