Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Дашдэндэв: “Дэлхийн шилдгүүд эх орондоо” тоглолтод Монголын түүхэн дэх хамгийн олон могой тоглоно

2022-4-01
0
ЖИРГЭХ

“Даймонд Цирк”-ийн ерөнхий захирал, Циркийн жүжигчин, СТА Н.Дашдэндэвтэй ярилцлаа. Түүнийг монголчууд “Авьяаслаг Монголчууд” 2018 шоунд оролцсоноор нь андахгүй. Мөн “Даймонд Цирк”-ийн ерөнхий захирал, жонглёрчин, акробатчин, аварга могой тоглуулагч гэдгээр нь олон түмэн сайн мэднэ. Ингээд түүнтэй  “Дэлхийн шилдгүүд Эх орондоо” тоглолт болон циркийн урлагт тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе

-Та бүхэнд ч бас өдрийн мэнд хүргэе

-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Н.Дашдэндэв гэдэг. “Даймонд Цирк”-ийн ерөнхий захирлаар ажилладаг. Циркийн жүжигчин, дасгалжуулагч мэргэжилтэй. “Шидэт тойрог” ТББ-ийн үүсгэн байгуулагч.

-“Дэлхийн шилдгүүд эх орондоо” тоглолтын тухай танилцуулахгүй юу? Өмнө нь 2020 онд тоглогдож байсан шүү дээ.

-Тийм ээ. 2020 онд анхны тоглолт Монгол бөхийн өргөөнд зохиогдож байлаа. Арван хоёр мянган үзэгчтэй бужигнасан сайхан тоглолт болсон. Мөн зорилтот бүлгийн 1500 хүүхдэд хүрч үйлчилсэн. Манай тоглолт жил болгон тавигдахдаа эхний тоглолтоо сайн үйл, нийгмийн хариуцлагын үүднээс зорилтот бүлгийн хүүхдүүдийг баярлуулдаг. Тэднийг олон нийтийг хамарсан арга хэмжээнээс хоцроохгүй байхын тулд тоглолтоо ийм гэгээлэг зүйлээр эхэлдэг. Энэ жил 2000 хүүхдэд хүрч байгаа. Жил ахих тусам 500-аар нэмэгдэж байна. Энэ жил нийслэл хотын 29 байгууллагын зорилтот бүлгийн хүүхдүүд тасалбараа авсан. Тоо нь бүрдээд яг 2000 хүүхэд инээдмийн баяраар баярлахад бэлэн болсон байна.

-29 байгууллагын хүүхдүүд гэлээ. Энэ тухай дэлгэрэнгүй хуваалцахгүй юу?

-Нийгмийн сүлжээгээр ярихаар их хэцүү юм билээ. Хамгийн энгийн жишээ гэвэл аутизмтай, саажилттай гээд л явна шүү дээ. Тухайн хүүхдүүдийг эмзэг сэдвээр нь нийгэмд танин сурталчлах таагүй байдаг. Зорилтот бүлэг гэхээр зарим хүмүүс мэддэггүй юм билээ. Төр ч бай, хувийн хэвлийнхэн ч бай эдгээр хүүхдүүдэд хүрч үйлчлэх ёстой. 29 байгууллага гэхээр асрамжийн газар, сургуулиуд орж байгаа. Маш олон байгууллага, хүүхдүүд байдаг. Тэднийгээ хаячихгүй гээчихгүйгээр, тэд нарыгаа энэ гайхалтай урлагаар баярлуулахыг хүсдэг.

-Тэгэхээр эхний өдөр буюу дөрөвдүгээр сарын 1-ны өдөр зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй тоглогдох нь ээ?

-Тийм ээ, Эхний өдөр үнэ төлбөргүй тоглогдоно. Бүх уран бүтээлч, зохион байгуулж буй газрууд маань дэмжиж ажиллаж байна. “Туургатан медиа” группийн хамт олон тоглолтыг 100 хувь ивээн тэтгэж байгаа.

-Уран бүтээлч, жүжигчдийн тухай танилцуулахгүй юу? Тоглолтод нийт хэдэн уран бүтээлч оролцох вэ?

-Монголын шилдэг, энэ цаг үеийн төлөөлөл болж буй залуу уран бүтээлчид оролцож байна. Мөн Дэлхийн А, Б зэрэглэлийн, Олон улсын тэмцээнүүдэд шагналт байр эзэлсэн бүх уран бүтээлчид оролцож байгаа. Нийт 68 уран бүтээлч оролцож байна. Энэ бол маш том тоо. Гадаадын томоохон шоу тоглолт 40, 50 уран бүтээлчээс хэтэрдэггүй. Энэ удаагийн шоу тоглолт 68 уран бүтээлч, нэмэлт гадны уран бүтээлчидтэй нийлээд 100-аад уран бүтээлчдийн том шоу тоглолт болох гэж байна. Тухайлбал, Дэлхийн рекорд, Геннисийн амжилтуудыг эвдсэн Монголын сор болсон уран бүтээлчид нэг тойрогт багтсан цогц тоглолт болох гэж байна.

-Монгол Циркчид дэлхийд ур чадвараараа үнэлэгддэг. Харин мэргэжлийн уран бүтээлч хүний хувьд Монгол циркчдийн ур чадвар, чансаа одоо ямар төвшинд байна гэж харж байна вэ?

-Дэлхийн 157 орноос манай улс гуравдугаарт эрэмбэлэгддэг. Одоо бол буурч байгаа. Буурах шалтгаан нь хувьчлалаас үүдэлтэй. Хоёроос гурван жилийн дараа нүүр царайгаа олон улсад тахалдаг циркийн урлагийн эрэмбэ доошоо бууна. Энэ маш ойрхон ирсэн байгаа. Энэ өндөр эрэмбэ дарааг Дэлхийд таниулж чадсан Монголын циркчид тун удахгүй эрэмбээсээ мултарна. 50-д, 100-д ч орж магадгүй. Бүр тоогдохоо ч больж магадгүй.

-Эрэмбээсээ мултарна гэж та их итгэлтэй хэлж байна. Гол учир шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Монголын циркийг хувьчилсан нөхдүүд, үүнд оролцсон улс төрчид. Энэ хүмүүсийн алдаа. Хувьчлалын түүхийг сонсоход ерөөсөө л халуун тогооноосоо задарсан байдаг. Тэгэхээр ийм том урлагийг задалж хаясан ахмад үеийнхэн хойч үедээ юу ч үлдээгээгүй. Улсын том урлагийг устгах эх үүсвэрийг тэд тавьсан. Улс хувь хүнд өгсөн, улс төр орсон, будлиантуулсан. Монгол улсыг 157 оронд оронд сурталчилж чадаж байгаа ганц урлагийг устгасан. Маш харамсалтай.

-Хойч үеэ хэрхэн бэлдэж байна вэ?

-Хойч үе ээ бэлдэх гэдэг том асуудал. Тухайлбал, төсөв, орон байр, бодлого байхгүй. Тэгэхээр хүнд асуудал л даа. Мэдээж бэлдэж болно. Мянга гаруй уран бүтээлч, 100 гаруй мэргэжлийн багш байгаа ч гэсэн орон байр, санхүү, бодлогоор дэмжихгүй бол шавь сургалт яриад хэрэггүй. Гудамжны циркчин бэлтгэж байгаагаас ялгаагүй.

-Таны хэлснээр циркчид орон байргүй болсон. Тийм ч учраас тоглолтоо Бөхийн өргөөд хийж байна. Гэхдээ яагаад бөхийн өргөө гэж ? Мэргэжлийн циркийн тайз биш учир сул тал, ялгаа мэдээж байгаа байх, тийм үү ?

-Хамгийн ойрхон нь бөхийн өргөө. Юугаараа ойрхон бэ гэвэл дугуй, өндөр, орон зай гээд. Мөн  бидний хамгийн ойрхон очих газар бол бөхийн өргөө. Шинээр баригдаж буй ордонд хийвэл хэт холдоно. Мөн орчин нь циркийг бүрдүүлж чадахгүй байх талтай. Хуучин циркийг Бөхийн өргөөтэй харьцуулбал, даац авах газруудын хэмжээ өөр.  Бөхийн өргөөний дугуй орчинд бөх барилддаг, цирк бол дугуй ч гэсэн зориулалтын барилга. Үүгээрээ ялгаатай. Өөр газар очоод тоглоё гэвэл бидний стандартад нийцэхгүй. Тиймээс бөхийн өргөөнд тоглохоос өөр аргагүй л дээ.

-Циркийг амьтангүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэтэл манай улсад циркийн амьтад цөөн бий. Амьтантай үзүүлбэрийн тухай хуваалцахгүй юу? Ямар ямар амьтад бий вэ?

-Тэгэлгүй яах вэ. Циркийг алиалагч, амьтангүйгээр төсөөлөхийн аргагүй. Менежментийн хувьчлалаас хойш циркийн амьтдыг буудаж бидний хажууд хөнөөсөн. Өвс мал иддэг амьтдыг хөдөө гаргаад явуулсан. Бусдыг нь буудаж алаад, хаашаа хаясныг мэдэхгүй байна. Одоо бол хэвлээр явагч, жижиг мэрэгч амьтад л байна. Энэ жил Монголын түүхэнд хамгийн олон могой тоглох гэж байгаа. Тухайлбал, дөрвөн килограммаас 40 килограмм хүртэл найм, есөн төрлийн аварга могойнууд орж байна. Мөн шувууны төрөл, хэвлээр явагч, мэрэгчин амьтдын төрөл орж байна. Ингээд нийтдээ арав гаруй амьтдын сонирхолтой үзүүлбэрүүд бий.

-Тэгэхээр та бүхний нүдний өмнө буудсан хэрэг үү?

-Тийм. Үүнийг гэрчлэх олон хүн бий.Таван хошуу малыг хөдөө гаргаад явуулсан. Бусад амьтдыг буудаж алсан. Дахиж Циркийн үүдээр амьтад оруулахгүй гэсэн үүднээс. Ийм л процесс болсон. Гэтэл хажууд тас гээд буу дуугарах хэцүү байсан. Бид амь нэг, сүнс нэг. Циркийн амьтад эздээ хараад уйлдаг. Циркийн амьтад бэртэж гэмтээд бурхны оронд очдог, циркчин хүн ч гэсэн өндрөөс унаад бурхны оронд очдог. Бүгд нэг тойрог дотроо амин сүнс нь холбоотой байдаг. Цирк бол амьтан, алиалагч, акробат үсрэлт гээд бүх ид шид нь бүрдсэн газар. Циркийг дэлхийн найм дахь гариг гэж нэрлэдэг. Ертөнцийн бүх ид шид бүрэлдэж байж цирк бий болдог.

-Энэхүү шоу тоглолтыг зохион байгуулж буй баг бүрэлдэхүүн, байгууллагын тухай мэдээлэл өгөхгүй юу?

-“Шидэт тойрог” ТББ, Даймонд Цирк зохион байгуулж байна. Мөн “Туургатан медиа” группийн хамт олон, “Хоме медиа” байгууллагын хүмүүс хамтран ажиллаж байна. Нийт 15-20 хүн хамтран ажиллаж байна.

-Тоглолтын бэлтгэл ажил хангагдаж дууссан уу? Тоглолт болоход тун дөхсөн байна.

-Бэлтгэл 90 хувьтай явж байна. Тайз, гэрэл, хөгжим, гэрлээ хийсэн. Уран бүтээлчид бэлтгэлээ хангасан байгаа. Одоо бол үзэгчдээ хүлээн авах, гэрлээ асаах л үлдсэн байна.

-“Дэлхийн шилдгүүд эх орондоо”, “Дэлхийн цирк Монголд” гээд хоёр тоглолт давхцаж байна. Хүмүүс их андуурч байх шиг байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хоёр циркийн тоглолт давхцаж байгаа анхны тохиолдол байх. “Дэлхийн Цирк Монголд” гээд тоглолтыг ямар хүмүүс зохион байгуулж байгааг сайн мэдэхгүй байна. Миний сонссоноор таньдаг хүмүүс минь хийж байгаа гэсэн. Яах вэ нэг утасны дугаар л яваад байна лээ. Зохион байгуулж байгаа газрын тамга тэмдэг, лого байх ёстой байтал тийм зүйл огт харагдаагүй. Тэгэхээр магадгүй өөр хүний захиалгаар хийж байж магадгүй. Гэхдээ сайн л байна. Олон үзэгчдийг баярлуулаад, олон талд тоглох сайн хэрэг. Хэдэн талд тоглосон ч нийт хүн амын 30 хувьд ч хүрч үйлчлэхгүй. Өмнө нь  1970-1980-д он хүртэл Монголын цирк нийт хүн амын 70 хувьд хүрч үйлчилдэг байсан. Одоо бол Олон улсын цирк, дотоодын цирк нь нийлээд ч хүн амын  арван хувьд хүрч үйлчилж чадахгүй байна. Хоёр тоглолт давхцаж байгаа нь авууштай зүйл гэж бодож байна. Олон л хүүхэд цирк гэдэг зүйлийг мэдвэл сайн байна. Монголын цирк хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг Монголынхоо хүн амд харуулах хэрэгтэй гэж харж байна.

-“Даймонд Цирк”, “Шидэт тойрог” ТББ-ын цаашдын зорилго юу байна вэ?

-Бид энэ тоглолт уран бүтээлээрээ “Монгол Цирк” цогцолбор төслийг төр засаг болон соёлын яам, ард түмэндээ танилцуулах гэж байна. 2019 оноос зураг төслийн ажил хийгдээд явж байгаа. Нэг хүн бариад хийчих зүйл биш учраас хандив, төр засгийн дэмждэг зэргийг уялдуулж шинэ цирк барих төлөвлөгөөтэй байна.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхний ажил ч мөн амжилт хүсье.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Доминиканы Жохейрри Мола “Дэлхийн гоо бүсгүй-2026” титмийг хүртлээ
    9 цаг 9 мин
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
    9 цаг 16 мин
  • М-Си-Эс Кока-Кола компани COP17 бага хурлын үеэр 85,000 гаруй хүнд тогтвортой хөгжлийн замналаа танилцууллаа
    10 цаг 50 мин
  • НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн газрын зурагт ашиглагддаг Меркаторын проекцийн гажуудлыг засах зорилготой тогтоолыг баталлаа
    11 цаг 45 мин
  • Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно
    11 цаг 53 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
    12 цаг 7 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 15 цаг 22 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    Өчигдөр 15 цаг 18 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    Өчигдөр 15 цаг 12 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК