Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Гомбобаатар: Тураг гогойн “сөрөг нөлөө” зөвхөн загас идэх биш

2022-8-04
0
ЖИРГЭХ

Буйр нуурт сүрэглэн ирсэн тураг гогой буюу хүмүүсийн хар галуу хэмээн нэрийддэг шувууны зүйлийн талаар ялгаатай мэдээллүүд цацагдах болсон. Зарим хэсэг нь загасны тоо толгойд хор хөнөөлтэй талаар хэлсэн бол зарим нь энэ бол байгалийн жам хэмээн тайлбарлаад байгаа билээ. Тэгвэл энэ талаар МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, профессор С.Гомбобаатар дараах тайлбарыг хийжээ. 


Тэрбээр цахим хуудсаараа дамжуулж "Энэ зүйлийг зөвөөр нэрлэх хэрэгтэй. Энэ бол галуу биш. Галуу өвсөн тэжээлтэй шувууд тул мах амттай, иймээс ч агнуурын зүйл болно. Харин энэ бол загас идэштэй, спорт агнуурт ашигладаг шувуу бөгөөд монгол нэр тураг гогой. Тураг гэдэг нь том биетэй. Гогой гэдэг нь өвөрмөц дуу болон хөдөлгөөний онцлог, зан төрөхөөс ийнхүү нэрлэсэн байдаг.

Тураг гогой болон загасны нөөцийн харилцааны тухай асуудал өнөөдөр бидэнд тулгараад байгаа юм биш. Европ, Азийн орнуудад түгээмэл тулгардаг асуудал юм. Зарим улс оронд үүнийг амжилттай шийдэж байна. Бид шинээр юм сэтгэж алдаатай үйлдэл хийхээсээ өмнө бусдын амжилттай туршлагыг авч үзэх хэрэгтэй байхаа. Түүнээс хэрэгтэй, тохирохыг нь хэрэглэх нь зүйтэй.Сошиал платформоор ажлаа явуулах нь сайн хэрэг биш. “Алаад өгье, хамгаалаад өгнө” гэсэн хоёр туйлширсан санаа яваад байх шиг. Гэхдээ би энэ платформын идэвхтэй хэрэглэгч биш гэдгээ дурдах нь зүйтэй байх.

Асуудал хоёр талтай. Шууд нэг талаар нь шийдэх боломжгүй. Мэдээж шийдэх боломжтой ч алдаа их гарна. Зарим оронд энэ шувууны зарим зүйлийг “хороогоод өгье” гэдэг хандлагаар хандаад одоо хамгаалах нь зүйтэй алхам руу орсон. Япон гэх мэт улс орон.

Байгальд илүү зүйл байдаггүй гэдгийг аливаа бодлого, шийдвэр гаргахдаа бодох хэрэгтэй болов уу. Бас тоо толгой нь хэт өсвөл тоо толгойг зохицуулах ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдгийг бас бодолцох нь зүй.

May be an image of bird and nature

Байгальд илүү зүйл байхгүй өнцгөөс харвал энэ зүйл шувуу хүн ба экосистемийн бусад бүрэлдэхүүнд ямар ач холбогдолтой вэ гэдгийг бодолцох нь зүйтэй.

1. Загасны популяцийн эрүүл байхыг хангадаг. Гэхдээ тоо толгой хэт олшроогүй нөхцөлд.

2. Зарим улс оронд буй харь зүйлийн загасны тоо толгойг зохицуулахад чухал үүрэгтэй.

3. Түүний ялгадас нь экосистемийн бодис, энергийн эргэлтэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

4. Олон зүйл усны шувуу, усны амьтдын бидэнд тодорхойгүй, судлагдаагүй өвөрмөц харилцаатай байдаг нь тодорхой.

Энэ "бидний яриад буй асуудал" үүсэх хэдэн хэдэн шалтгаан байна. Үүнд:

1. Зарим нуур, голуудад тоо толгойн улирлын, жилийн хэлбэлзэл үүссэн байх талтай. Хэн ч үүнийг мэдэхгүй. Судлаагүй.

2. Зарим нуур, голуудад загасны сүргийн бүтэц алдагдсан. Өөрөөр хэлбэл, загас агнуураас шалтгаалан загасны биеийн хэмжээ жижиг буюу тураг гогойн хооллоход тохиромжтой түвшинд хүрсэн байх талтай. Буйр зэрэг нуурт. Энэ талаар судалгаа байхгүй.

3. Бусад хөрш орнуудад цөөлөх, үргээх үйл ажиллагааг эрчимтэй хийснээр манай орны зарим ус, намгархаг газарт нүүдэллэн болон улирлын шилжилт хийж ирсэн тул олширсон мэт харагдаж байх талтай. Энэ зүйлийн өвөлжих нутаг нь чухам хаана байдаг. Хэрхэн, хаанаас ирээд байгаа нь бас л тодорхойгүй.

4. Энэ жилийн ангаахайнууд үүрээ орхин ниссэн тул тоо толгой олширсон байх талтай. Энэ жилийн үржлийн амжилт бас л судлагдаагүй.

5. Зарим гол, нуурт загасны тоо толгойн өсөлт өндөр байгаатай холбоотой идэш тэжээлийн нөөцөө дагаж байршиж байх талтай. Энэ талаар тодорхой судалгаа, баримтгүй.

Тураг гогойн “сөрөг нөлөө” зөвхөн загас идэх биш.

1. Агнуурын загасны нөөцөд сөрөг нөлөө үзүүлнэ. Агнуурын ямар зүйлийн загасны нөөцөд хэрхэн нөлөө үзүүлсэн бэ? Судалгаа байхгүй. Данид Тураг гогойноос Хулдын овгийн агнуурын бусад загас, могой загасны нөөцийг хамгаалах, Европод Европын могой загасыг хамгаалах, Италид ховордсон алаг зэвэг загасыг хамгаалах, хадран, тул загасыг хамгаалах, Испанид Valencia hispanica or Aphanius iberius зүйлийг хамгаалах, Францад бусад загас болон усны унаган зүйлийг хамгаалах чиглэлээр арга хэмжээ авч байна. Манайд юуг хамгаалахаар, ямар арга хэмжээг авах вэ?

2. Усны бохирдолд сөрөг нөлөө үзүүлдэг гэж үзнэ. Эрс сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрэхээр түвшинд хүрсэн үү. Бас л тодорхойгүй.

3. Загасны нөөцөд нөлөөлж, нийгэм-эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн вэ? Мөн л тодорхойгүй.

4. Усны шувуу, бусад амьтдын тоо толгойд сөргөөр нөлөөлөх хэмжээнд байна уу? Мэдэхгүй хэвээр.

5. Европын зарим оронд үүссэн асуудал болох модны хэвийн ургалт, нөхөн төлжилтөд сөргөөр нөлөө үзүүлсэн үү? Бас л хэлэх баримтгүй.

 

Энэ асуудал /тоо толгой олширсон, загас идэж дуусаж байна болон бусад/ нь олон талт байгалийн үйл явц тул шийдэх арга зам нь олон талыг оролцуулсан нийлмэл байх, мөн шийдлийн үр дүн нь дунд болон урт хугацаанд гарах нь тодорхой. Энд шувуу судлаач, ус судлаач, гидробиологич, загас судлаач, нийгэм-эдийн засгийн чиглэлтэй судалгаа хийдэг хүмүүс, мөн агнуур зүйч, байгаль хамгаалал, экологийн чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс хамтран ажиллаж асуудлыг шийднэ. Мөн ой судлаач ч оролцох хэрэгтэй юм.

Үнэндээ судлаач бидэнд, мөн бодлогын яаманд дээрх баримтууд байхгүй. Иймээс асуудал үүссэн, үүссэн асуудлыг хэрхэн шийдэх нь тодорхойгүй байна.

Тураг гогойн менежментийн талаар Европын холбооноос гаргасан “Шувууны удирдамж 2009/147/EC Тураг гогой” гэсэн баримт бичиг бий. Үүнд энэ асуудлыг ихээхэн тодорхой бичжээ. Монгол улсын Засгийн газар CITES, CBD, CMS гэх зэрэг олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орсон. Үүссэн асуудлыг шийдвэрлэхэд байгаль хамгаалах, тогтвортой ашиглах, тоо толгойг зохицуулах чиглэлээрх үндэсний болоод олон улсын дээрх гэрээ, конвенцийн заалтыг Засгийн газар, байгууллага, хувь хүн бүгд л мөрдөх хэрэгтэй. Шинжлэх ухаан ч шийдлийг гаргах шаардлагатай.

Энэ зүйлийн тоо толгойг зохицуулах, тогтвортой ашиглах чиглэлээр Монгол улсын авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээнд үндэсний болоод олон улсын гэрээ, конвенцийн зүгээс эрс хориг тавьсан болон зөрчилдөх заалтууд ерөнхийдөө байхгүй. Европын холбооны улсууд өөр өөрийн улс орны онцлогт тулгуурласан олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна" хэмээжээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Иргэн монгол (66.181.161.35)
    Энэ нөхөр энэ шувууны ойрын хамаатан нь байхөө ийм балай юмнууд ямар юмний эрдэмтэн наад шувуу чинь өдөрт 4 кг орчим загас иддэг нохой хүртэл 1 том илүүр иддэг чи хүртэл хоол иддэг эрдэмтэн гуай ингэхээр байлгаад байх уу
    2022 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.26.22)
    Янзын бөөрөнхий нөхөр баахан ойлгомжгүй нуршаад Шувуу судлаач гэхэд чамлалттай
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.229.120.143)
    Яг яа гээд байгаа нь ойлгомжгуй, ер нь бол том тесев батлуулж аваад л судалж егех санаатай бололтой, ер нь манай эрдэм шинжилгээний байгуулагууд, эрдэмтдийн санаа нэг иймэрхуу л байдаг, баахан цаас уйлдвэрлэдэг, тэр практикт ямар ч ач холбогдолгуй юм байх
    2022 оны 08 сарын 08 | Хариулах
  • зочин (202.9.46.74)
    ямар ойлгомжгүй, юу хэлэх гээд байгаа нь бүү мэд, баахан судлаагүйгээр ам хаасан хаашаа нөхөр вэ.
    2022 оны 08 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    9 цаг 5 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    11 цаг 3 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    11 цаг 42 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    13 цаг 0 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    14 цаг 50 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК