Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл тайлбар мэдээлэл хийлээ.
Өчигдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд ядуурлыг бууруулах шинэ хөтөлбөрийн талаар дурдахдаа "нэн ядуу өрхийг манай яамныхан "улны айлууд" хэмээн нэрлэдэг, эдгээр өрхөд үсчний мэргэжил эзэмшүүлнэ" хэмээн хэлсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Тэгвэл энэ нь улны айлуудад үсчний мэргэжил эзэмшүүлнэ гэсэн үг биш хэмээн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн тайлбарлалаа.
Тэрбээр "Өнөөдөр Монголчуудын 3/1 нь ядуу амьдарч байна. Иймд ядуурлын бууруулах уг төслийг хэрэгжүүлж байгаа. Үүнийг тайлбарлахдаа жишээ болгож үсчин гэдэг жишээ авсан. Тиймээс биш 1520 үсчин бэлтгэнэ гэсэн үг биш.
Бид зах зээлийн судалгааг хийж байгаа. Үүний хүрээнд тухайн нийгэмд ямар ажил, мэргэжил шаардлагатай байгааг судалгаагаар тогтоож тухайн мэргэжилтнийг бэлтгэх сургалтад хамруулах, мэргэжилтэн бэлтгэх замаар хэрэгжинэ. Энэ нь заавал үсчин биш тогооч, оёдолчин, мужаан гээд ямар ч байж болно гэсэн үг" хэмээв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (2)