Монгол Улс энэ оны эхний наймдугаар сард 153 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 3.3 (32.7 хувь) тэрбум, экспорт 2.2 (38.7 хувь) тэрбум, импорт 1.1 (25.2 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ.
Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний наймдугаар сард 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 1 (92.6 хувь) тэрбум ам.доллароор нэмэгджээ. Мөн энэ оны 8 дугаар сард 454.3 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 112.5 (32.9 хувь) сая ам.доллароор өссөн байна.
БНХАУ-тай энэ оны эхний 8 сард 8.5 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 63.9 хувийг эзэлж байна.
Мөн энэ оны 8 дугаар сард экспорт өмнөх сарынхаас 135 (11.7 хувь) сая, импорт 22.4 (2.8 хувь) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.