Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөхийг өөрийн хүсэлтээр ажлаас нь чөлөөллөө" гэв.
Х.Улам-Өрнөх нь УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү юм.