зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Тэмүүжин: Улсын Хоёрдугаар эмнэлэг нуруу нугас болон тархины хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг ЭМД-ын хөнгөлөлтөөр үзүүлж байна

2022-11-02
0
ЖИРГЭХ

Улсын Хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) нь нуруу нуганы хавдар, тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм. Энэ талаар УХТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, АУ-ны докторант, тэргүүлэх зэргийн эмч М.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хувьд мэдрэлийн мэс заслыг хамгийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан амжилттай хийж байгаа гэсэн?
Манай улсын хувьд эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлох зайлшгүй нэг хүчин зүйл нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, багаж, тоног төхөөрөмжийг ашиглах. Үүний тусламжтайгаар өвчтөндөө хамгийн ээлтэй, илүү үр дүнтэй, эрсдэл багатай мэс заслуудыг хийх боломж бүрддэг. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас манай эмнэлгийг иж бүрэн мэс заслын багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж өгсөн. Ер нь л дэлхийн жишигт хүрсэн, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд гэж хэлж болно. Тиймээс бид үүний ачаар хавдрын оношилгоонд чухал ач холбогдол өгч, эрт илрүүлэлтийг илүү нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Хоёрдугаар эмнэлгийн хувьд хөгжингүй улс орнуудад тренд болж байгаа хүндээ ээлтэй, шинэлэг технологийг шингээсэн мэс заслуудыг амжилттай нэвтрүүлэн нутагшуулсаар байна. Үүний нэг нь нуруу нугасны хавдар, тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг нийслэлийн гурван дүүрэг,  аймгийн иргэдэд үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 480 гаруй иргэнд мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн.

-Ямар тохиолдолд нуруу нугасны хавдартай болдог вэ?
Үүнийг тогтоогоогүй байна. Ихэвчлэн нурууны анхдагчаар хавдар үүсэх нь ховор. Харин өөр эрхтнээс үсэрхийлэх нь элбэг байдаг. Тухайлбал, элэг, гэдэсний хорт хавдар  эсвэл түрүү булчирхай, уушгины хавдраас үсэрхийлж байна. Түүнээс бие даагаад шууд хортой, хоргүй хавдар болох магадлал бага. Энэ бол ховор тохиолдол.
-Тархины хавдрыг бий болгож байгаа шалтгаан юу вэ?  Анхдагч болон үсэрхийлсэн хавдрын үед ямар оношилгоо, эмчилгээ хийгддэг вэ?
Тархины хавдрыг үүсгэж байгаа шалтгаанууд тодорхойгүй байдаг. Ерөнхийдөө хавдар үүсэх маш олон шалтгаанууд байдаг. Үүн дундаас эсийн мутаци голлох үүрэгтэй байна гэж ярьж байгаа. Эсийн мутацад юу нөлөөлж байна вэ гэхээр орчны бохирдол, вирусийн халдвар, гэмтэл нөлөөлж болно. Зарим ховор тохиолдолд удам нөлөөлж байдаг. Үсэрхийлсэн гэдэг нь өөр эрхтэнд хортой хавдар урган тухайн газраас тархинд зөөвөрлөгдөн ирж ургаж томорч байгааг хэлж байгаа юм.
Хавдрын үед комьпютер томографик, МRI, Пет скан болон лабораторийн шинжилгээ хийнэ.
-Тархины мэс засал өртөг өндөртэй мэс заслын төрөлд ордог. Иргэнээс ямар нэг төлбөр гардаг уу?
Хавдрын бүхий л төрлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үзүүлж байна.
-Манай улсад анх удаа хавдрын үсэрхийлэл, нарийн түвшний оношилгоог хийх Пэт Сканы оношилгоог танай эмнэлэг хийж байгаа. Ачаалал хэр их байдаг вэ?
Бид шинжилгээ, оношилгоог хийхдээ нарийн дурангийн  tesla MRI аппарат, 128  зүслэгтэй комьпютер томографи, хавдрын тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай  pet scan, дижитал рентген аппарат зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эмчилгээ, оношилгоондоо хэрэглэж байгаагаараа онцлог. Монгол Улсад анх удаа Пэт сканыг манай эмнэлэгт суурилуулан оношилгоо, шинжилгээг хийж байгаа. Ингэснээр Пэт сканаар үзүүлэх гэж гадны оронруу өндөр өртгөөр явах шаарлагагүй болж, эх орондоо хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх боломжтой болсон юм. Манай эмнэлгээр үйлчлүүлэгчид ЭМД-аараа хөнгөлөгдөөд оношилгоондоо бүрэн хамрагдаад явж байна.

-Сүүлийн жилүүдэд хавдраар өвчлөх иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Эрт илрүүлэлтийн үр дүн гарч байна уу?
Сүүлийн жилүүдэд хавдрын эрт үеийн оношилгоо, тэр дундаа эрт илрүүлэлт сайжирсан. Энэ нь нэг талдаа дээр дурьдсан оношилгооны баг, тоног төхөөрөмж сайжирсантай холбоотой. Нөгөө талдаа Засгийн газраас энэ оны тавдугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээний компанит ажлын хүрээнд хавдрыг эрт үедээ оношлуулсан иргэд мөн олон байгааг тоон үзүүлэлтээс харж байсан. Манай эмнэлэгт өнөөдрийн байдлаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэдийн дунд 1100 иргэн эрт илрүүлэгт орж түүнээс 86 хавдрын  тохиолдлыг ирүүлсэн байна.
-Танай эмнэлгийн хувьд шинээр ямар төрлийн эмчилгээ, мэс заслыг нэвтрүүлж байна вэ?
Манай улсын хувьд цөөхөн хүн амтай ч гэсэн нурууны согог, нурууны муруйлтын өвчлөл бас нэлээдгүй их байдаг. Тиймээс нурууны согог, муруйлтын мэс заслыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Бид нурууны дурангийн мэс заслыг амжилттай нутагшуулсан. Харин одоо тархины дурангийн мэс заслыг нэвтрүүлэхээр чих, хамар, хоолойн  тасгийн эмч нартайгаа хамтран ажиллаж байна.
-Өнөөдрийг хүртэл танай тасаг  хичнээн хүнд нурууны дурангийн мэс заслыг хийгээд байгаа вэ. Нээлттэй мэс заслыг бодвол хүндрэл бага гэдэг?
Манай тасгийн хувьд хамгийн анхны мэс заслаа нурууны хавдрын мэс заслаар эхэлж байсан бол өнөөдөр хамгийн сүүлийн үеийн дурангийн цогц багажаар тоноглогдож, иргэдэд тусламж, үйлчилгээгээ үзүүлсээр байна. 2020 оноос эхлэн нурууны дурангийн мэс заслыг нэвтрүүлж, амжилттай нутагшуулаад өнөөдрийг хүртэл маш олон хүнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн. Энэ хугацаанд нурууны дуран болон бичил мэс заслын 400 гаруй мэс заслыг хийлээ. Нээлттэй мэс засал нь шарх том, төдий чинээ халдвар орох эрсдэлтэй, өвчтөнд ч зориуртай, дараа нь гарах хүндрэл ихтэй байдаг. Тэгвэл дурангийн мэс заслын хувьд мэс заслын дараах эдгэрэлт хурдан, зовиур маш бага, нөхөн сэргэх хугацаа богино, мэс заслын дараа тухайн хүний сэтгэл ханамж өндөр зэрэг маш олон  давуу талтай. Өөрөөр хэлбэл, мэс заслаас шалтгаалсан эдийн гэмтэл бага гэсэн үг. Дэлхийд ч гэсэн нурууны дурангийн мэс засал бол тренд болж байгаа мэс засал юм.
-Нуруу нугасны хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс яах ёстой вэ. Энэ талаар та манай уншигчдад зөвлөгөө өгөхгүй юу?
-Ихэнх нурууны өвчлөл хүмүүсийн амьдралын буруу хэвшлээс болдог гэж үздэг. Үүнийг өөрчлөх нь чухал. Хөдөлгөөн багатай хүмүүс ясны сийрэгжилтэд амархан өртдөг учир дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдрал тустай гэж бодож байна. Зовиурыг бага гэлтгүй урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй. Энэ бүхэн нурууны өвчнөөс хамгаална. Хамгийн сайн арга бол хүн хөдөлгөөнтэй, жин багатай байх юм. Сүүлийн үед тулгараад байгаа асуудлын нэг бол жин нэмэх. Жингийн илүүдлээс болж нуруунд ачаалал өгдөг. Жин багатай хүн бол хагалгааны дараа ч гэсэн хөнгөн байдаг.
Тиймээс амьдарлын зөв хэв маягийг баримтлан,  биеийн жинг хэвийн байлгах, нурууны булчингийн тогтолцоог сайн байлгах, гэмтлээс сэргийлэх, хорт зуршлаас татгалзах нь чухал.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    4 цаг 19 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    5 цаг 8 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    6 цаг 39 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    7 цаг 35 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    9 цаг 2 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    9 цаг 20 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    9 цаг 36 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    9 цаг 39 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    10 цаг 29 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    11 цаг 2 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    11 цаг 29 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    13 цаг 8 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    13 цаг 16 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    13 цаг 47 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    23 цаг 7 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    Өчигдөр 21 цаг 08 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    Өчигдөр 19 цаг 29 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    Өчигдөр 18 цаг 18 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    Өчигдөр 18 цаг 11 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    Өчигдөр 17 цаг 31 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • "Монгол дархан: өв, урлахуй" тусгай үзэсгэлэнд 60 уран бүтээлч 130 гаруй бүтээлээ дэлгэлээ
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК