2023 оны 1 дүгээр сарын 02-ноос 2023 оны 1 дүгээр сарын 09-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/Хугацааны эхэнд нутгийн зүүн хагаст хүйтэн жавартай байх боловч хугацааны дунд үеэс хүйтний эрч суларна./
Хур тунадас: 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна. 5-наас өдөртөө хүйтний эрч суларч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай нутгаар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -2...+3 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.