Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 9 цагийн хэмжилтээр МҮОНТ, Толгойт, Баянхошуу орчимд 279-д хүрсэн байна. Энэ нь удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлэх түвшин юм. Харин Дамбадаржаа, Хайлааст орчимд агаар "Маш их бохирдолтой" түвшинд хүрсэн байна.
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлдог.
Сэтгэгдэл (1)