Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны гурав буюу нийт 42 дуудлага бүртгэгдлээ.
Алба хаагчид дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс есөн иргэнийг гаргаж, 1.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.