Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2023 оны нэгдүгээр сарын 23-нд тохиож байна. Энэхүү ой нь Британи улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон барууны анхны орон болсныг онцолж буй юм.
Энэ жил хоёр орны хооронд засгийн газар, бизнесийн түвшний харилцан айлчлалууд хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд хамгийн эхнийх нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы Британид улсад хийж буй албан айлчлал юм.
Тус ойд зориулан Монгол Шуудан компаниас гаргасан дурсгалын маркийн нээлтийг Гадаад Харилцааны Яаманд зохион байгуулсан бөгөөд тус яам хоёр орны түүхэн харилцааг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг энэ үеэр толилууллаа.
Ойн баярын хүлээн авалтыг ГХЯ-нд зохион байгуулж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Британийн Элчин сайд Филип Малон нар улам бүр бэхжиж буй найрсаг харилцааг уригдан ирсэн хүндэт зочидтой тэмдэглэлээ.
Түүхэн 60 жилийн хугацаанд манай хоёр орон мөнхийн найрамдалт харилцаатай байсныг Элчин сайд Малон онцлов. Мөн тэрээр Монгол Улсын ардчилал, олон улсад оруулж буй хувь нэмэр тэр дундаа энхийг сахиулах үйл хэргийг нь цохон тэмдэглэлээ.
Энэ онд хоёр орны хамтын ажиллагааг улам бэхжүүлж улмаар өргөжүүлэхээр тусгасан Түншлэл, Хамтын ажиллагааны Хэлэлцээрт гарын үсэг зурна. Шинэчлэгдсэн Агаарын Харилцааны тухай хэлэлцээрийг тун удахгүй үзэглэж хоёр орны хооронд зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.