Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын Мэдээллийн Технологийн Төв Google компанийн боловсролын санаачилгын БНСУ дахь албан ёсны түнш Ай-Кор компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичиг нь БШУЯ-наас хэрэгжүүлж буй боловсролын салбарын цахим шилжилтийн бодлогын хүрээнд Google компанийн Үүлэн үйлчилгээнд суурилсан Флекс Хром үйлдлийн систем бүхий Хромбүүк компьютер, Google ажлын орчныг Монголын ерөнхий боловсролын салбарт нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм.
Энэ хамтын ажиллагааны хүрээнд мөн Гүүглийн Хромбүүкийг Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад хямдралтай үнээр нийлүүлэх юм.