KFC брэнд нь 10 жилийн ойн хүрээнд хамгийн эхний бэлэг болгон “Дулаан автобусны зогсоол” Сонгино Хайрхан Дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт бүтээн байгуулжээ.
Хүйтний улиралд тус дулаан зогсоол нь өдөр бүр 24 цаг тасралтгүй дулаанаар үлээж, автобус хүлээн зогсох ард иргэдийнхээ тав тух, орчин нөхцөлийг сайжруулахад нэмэртэй бөгөөд аюулгүй байдал, цэвэрлэгээ, үйлчилгээ гэх мэт бүх асуудлыг зэрэг шийдсэнээр онцлогтой юм.