“Эрдэнэс Монгол” ХХК ажлын байрны нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалтын явцыг мэдээлж, мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сонгон шалгаруулалт амжилттай үргэлжилж байна. Ярилцлагын шат өчигдөр 08:30 цагт эхэлсэн. Өчигдөр 123 хүн оролцохоос найман хүн ирээгүй, бусад нь амжилттай оролцсон. Өнөөдөр үдээс өмнөх ярилцлага дууссан. Нийт 78 хүн орохоос 74 хүн ирсэн. Дөрвөн хүн ярилцлагын шатанд оролцоогүй. Одоо үдээс хойших ярилцлагын шат орой болтол үргэлжилнэ. Анх гурван өдөр гэж төлөвлөж байсан. Гэвч сунжирч дөрвөн өдөр зохион байгуулахаар болсон.
Сорилын шалгалтад 1215 хүн оролцсон. Үүнээс ярилцлагад 430-аад хүн хамрагдах юм. Энэ шалгалтыг гурван өдөрт зохион байгуулна гэж анх тооцоолсон боловч дөрвөн өдрийн турш ярилцлагыг авахаар болсон.
Үүний дараа тав дахь өдөр ярилцлагын эцсийн дүнг нэгтгээд "Эрдэнэс Монгол" ХХК-д хүлээлгэн өгснөөр бидний сонгон шалгаруулалтын ажил дуусах юм. Ажлын ярилцлагын шат ирц өндөртэй байна. Сорилын шалгалтад тэнцсэн залуус хариуцлагатай ирж байгаа. Ярилцлагын агуулгаар үндсэн чадамжийг шалгаж байна. Мөн "Эрдэнэс Монгол" ХХК-ийн тухайн ажлын байрны шалгуурыг харгалзаж байгаа" гэв.
Д.Батчулуун