Төсвийн мөнгөөн тендер зарлаж, ахмадуудад хэвийн боов тараана гэх асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлээд буй. Нэгэнт цагаан сар болох гээд хэвийн боовны адал явдал өрнөж эхэлсэн энэ цаг үед хэвийн боовоор амтат кекс хийх аргыг хуваалцаж байна.
Жор:
- Ул боов 1 ш
- Өндөг 2 ш
- Сүү 200 гр
- Сахар 100 гр
- Бялууны хөөлгөгч 1 уут
- Ванил пуддинг 2 цайны халбага
Эхлээд хэвийн боовоо жижиглэж бутлаад миксердээрэй. Мөн 2 ш өндөг 100 гр сахараа хольж хутгаад дээр нь бутласан хэвийн боовоо хийнэ. Дээр нь сүү болон хөөлгөгч, ванил пуддингээс 2 халбага нэмж гар холигчоороо сайн хутгана. Ингээд л шарах шүүгээндээ хийгээд 180 хэмд 35-45 минут жигнэхэд амтат кекс бэлэн болно.
Д.Батчулуун