Үндэсний статистикийн хорооноос хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчлэн баталж, өнөөдрөөс мөрдөж эхэллээ. Тухайлбал, хүн амын амьжиргааны доод түвшнийг бүсээр авч үзвэл:
- Баруун бүсэд 274,400 төгрөг
- Хангайн бүсэд 282,500 төгрөг
- Төвийн бүсэд 272,300 төгрөг
- Зүүн бүсэд 271,800 төгрөг
- Улаанбаатарт 313,400 төгрөг болсон байна.
2022 онд Улаанбаатарт амьжиргааны доод түвшин 277,800, баруун бүсэд 238,800, хангайн бүсэд 240,400, төвийнхөд 239,200, зүүн бүсэд 236,400 төгрөг байсан юм.