Нийслэлийн цагдаагийн газраас койнтой холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манайд крипто валюттай холбоотой 12 хэргийн 300 гаруй сая төгрөгийн хохиролтой гомдол ирсэн. Фишинг буюу хортой холбоосоор дамжуулж, цахим хэтэвчний нууц үгийг авч нэвтрэх тохиолдол байна.
Түүнээс гадна иргэд бие биедээ итгээд, бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ алдаж байна. Мөн програм хангамжийн аюулгүй байдлаас үүдсэн хэрэг гарч байна.
Тиймээс иргэд хортой холбоосоор дамжин мэдээллээ алдахаас болгоомжлох хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун