Оросын Холбооны Улсын Засгийн Газрын тэтгэлгээр 2023-2024 оны хичээлийн жилд Орос улсын аль нэгэн их дээд сургуульд суралцах хүсэлтэй тэтгэлэг горилогчдын бүртгэл 2023 оны 2-р сарын 20-ны өдөр хүртэл болно. Монгол Улсын 620 иргэнийг тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар шийдвэрлэсэн байна.
Сонгон шалгаруулалтын болзол
Сонгон шалгаруулалтад дараах хүмүүс оролцож болно. Үүнд:
- Гадаадын иргэн (Монгол Улс болон бусад улсын иргэд өөрийн улсад байгаа Русский Дом-д хандаж болно);
- Иргэншилгүй этгээд (мэдүүлгээ оршин суух зөвшөөрлийн дагуу амьдарч буй тухайн улсаас ирүүлнэ);
- Монгол Улсад байнга оршин суугаа эх орон нэгтнүүд (энэ хэсэгт хамаарах иргэд ОХУ-ын иргэний паспорттой тохиолдолд түүний сканердсан хуулбарыг гаргаж өгнө. Гэхдээ уг паспорт ОХУ-д сууж байгааг гэрчлэх бүртгэлийн тэмдэглэлгүй байна эсвэл 2022 оны 9-р сарын 1-ээс өмнө ОХУ-д сууж байсан бүртгэлээс хасагдсан тэмдэглэлтэй байх ёстой).
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана. Үүнд:
Нэгдүгээр үе шат-Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газар явуулна.
Нэгдүгээр үе шатанд оролцохын тулд:
- Заасан хугацаанд мэдээллийн education-in-russia.com системд дээр бүртгүүлэх (сайт нь 2022 оны 12-р сарын 23-аас 2023 оны 2-р сарын 20-ны өдрийг дуустал орон нутгийн цагаар 00.00 цаг хүртэл нээлттэй байна);
- Мэдүүлгийг зөв, чанартай бөглөн ОХУ-ын их дээд сургуулиудын дотроос хүссэн боловсролын хөтөлбөрөө сонгох (6 хүртэл тооны их дээд сургуулийн нэрийг сонгож, суралцах хүсэлтийн дагуу жагсаах);
- Нэгдүгээр үе шатанд оролцоход шаардагдах орос хэл рүү хөрвүүлсэн баримт бичгийн скан-хуулбарыг хавсаргах (Хавсралт 1).
- Мэдүүлгийг бөглөж тогтоосон хугацаанд явуулах. (“Ноорог” маягаар үйлдсэн мэдүүлгийг хүлээн авахгүй болно.)
Горилогчид нэг чиглэл/ мэргэжлээр боловсролын нэг түвшинд суралцахаар сонгон шалгаруулалтад оролцоно.