Увс аймгийн Тэс сумын төвөөс зүүн хойд зүгт 15 километрийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт өнөөдөр Улаанбаатарын 7.05 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг.