Энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжих журмуудын нэг нь түүхий ноолуур экспортлохыг хориглох тухай юм. Ингэснээр манай улс нийт ноолуурынхаа 60-70 хувийг түүхийгээр урд хөрш БНХАУ руу гаргадаг байсан түүх дуусгавар болж байна. Экспортод гарсан түүхий эд тэндээ эцсийн бүтээгдэхүүн болж, Европын зах зээл рүү гардаг байв.
Ингэснээр дотоодын ноолуурын үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах боломжууд бүрдэж, олон иргэд ажлын байртай болно гэж үзэж байна. Судалгаагаар манай улс жилд 10 мянга орчим тонн ноолуур ченжүүдийн гарт очдогоос 6-7 мянган тонн нолуурыг экспортлодог байжээ.
Л.Сайнаа