Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан нарцаг үеийн асуудлаар болон "Манай хороо, миний гудамж" аяны талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас "Манай хороо, миний гудамж" аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил хоёрдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд найман сарын хугацаанд аян үргэлжлэх аж.
Энэхүү аян нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ, шинэлэг санаачилга бүхий ажил, үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой юм.
Харин энэ жил "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, олон нийт, дүүрэг хороодод мод, бут сөөгийг нэмэгдүүлэх, арчлах арга технологийг нэвтрүүлэх, ААН-ийн 50 метр хоорондын зураглалыг гаргах зэргээр онцлогтой аж. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас иргэдийг энэ аянд идэвхтэй оролцохыг уриалж, тодорхой урамшуулалтай гэдгийг мэдээлэв. Урамшууллын мэдээллийг захирагчийн ажлын албанаас авах боломжтой юм.