Төв аймгийн Борнуур суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, чичирхийлэл нь Улаанбаатар хотод мэдрэгдлээ.
Тодруулбал, Төв аймгийн Борнуур сумын төвөөс баруун хойд зүгт зургаан километрийн зайд газар хөдлөлт 15:07:54 цагт /Улаанбаатарын цагаар/ 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар зүйн байршлын хувьд 48:51 106.21 (Өргөрөг, Уртраг) байсныг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.