XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 21-ний Мягмар гарагт тохиох гэж буйтай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, алдарт эхийн одон, цалинтай ээжийн тэтгэмжийг олгох хуваарийг наашлуулж хоёрдугаар сарын 12-16-нд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө анхан шатны нэгждээ хандаж засуулахыг холбогдох байгууллагаас сануулж байна.