2023 оны 02 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар цас орно. 2023 оны 02-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -24...-29, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -19..-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...+4 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. -8...-10 градус хүйтэн байна. БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. -10...-12 градус хүйтэн байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. -9...-11 градус хүйтэн байна. |
05 цагт Улаанбаатарт: -21 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.