Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы "туслах"-уудыг "хууль бус мөнгөө хэлбэрийг нь өөрчилж, хаус хороолол барьсан" хэмээн шалгаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлээд байсан.
Прокуророос Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан. Мөн үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт зааснаар түүнд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналаа прокуророос шүүхэд хүргүүлж, уг асуудлыг шүүх маргааш буюу хоёрдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэх юм.