Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.
Сонсголоор Хөгжлийн компанийн охин компани болох “Ди Би Эм” лизингээс олгосон санхүүгийн түрээс түүний үр дүн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар шинжээчдийн дүгнэлт сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд гэрч “Ди Би Эм” лизингийн гүйцэтгэх захирал н.Ганбаатараас асуулт асууж, үг хэллээ.
Т.Доржханд: “Ди Би Эм” лизинг одоо ажиллаж байгаа юу. Миний ойлгож байгаагаар гаалийн татваргүй авсан байж таараа. АСЕМ-аар автобус хэрэгтэй байна гээд шууд гэрээгээр авсан байх. Татваргүй гэдэг чинь үнийн хувьд давуу талтай. Цаашаа дамжуулахдаа үнэ хямдарсан байна гэх нь зүй ёсны асуудал шүү дээ. Яагаад ийм шийдвэр гарсан юм бол гэдгийг гайхаж байна. Гурван автобус бол алдагдсан юм байна. Автобусаа ямар нөхцөлтэйгээр төрийн байгууллагуудад гэрээ байгуулж өгсөн юм бэ?
н.Ганбаатар: Манайх 43 автобусыг Сангийн яам, Зам тээврийн яам, Чингис хаан банктай дөрвөлсөн гэрээ байгуулсан. Ашиглагдахгүй удсан. 40 автобусыг түрээслэгч нарт хуулийн дагуу түрээсэлсэн. Гурван автобусыг манай байгууллага хүлээн аваагүй. Драмын театрт зэрэг төрийн байгууллагуудад Засгийн газраас олгосон гэж сонссон.
Д.Батчулуун