Өчигдөр өдрөөс эхэлсэн газар хөдлөлт Турк, Сирийн нутаг дэвсгэрийг хамарс, олон мянган хүний амь эрсдэж, байшин барилга сүйдсэн бөгөөд одоогоор аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, хохирлын тоо нэмэгдсээр буй. Тэгвэл Гадаад харилцааны яамнаас авсан мэдээллээр Турк улсад Монголын 6000 орчим иргэд ажиллаж, амьдардаг ажээ.
Манай улсын иргэд Туркийн Анкара, Истанбул хотуудад голдуу суурьшсан, газар хөдлөлтийн голомт хотуудад амьдардаггүй гэнэ. Гадаад харилцааны яамнаас Монгол иргэдтэй байнгын харилцаатай байгаа, мөн одоогоор хэн ч бэртэж, амь үрэгдээгүй гэх мэдээллийг өгөв.
Л.Сайнаа