Туркийн зүүн өмнөд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо сүүлийн шеийн мэдээллээр 4500 орчим байна. Энэ тоо цаашид огцом өсөх хандлагатай байгаа юм. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулан манай улсаас Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын баг болон хүмүүнлэгийн бараа бүтээгдэхүүн илгээхээр болжээ.
Мөн хөрш зэргэлдээ Сири улсад олон зуун иргэд нас барсан бөгөөд манай улсаас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна.
Л.Сайнаа