зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТОМИЛГОО: Толгойгүй салбарыг тонгорч унагаах уу, татаж босгох уу

2023-2-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газрын саяхны хуралдаанаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд түр үүрэг гүйцэтгэж байсан 17 агентлагын даргыг чөлөөлж Төрийн албаны тухай хуулийн дагуу Нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад байгаа. Эдгээр агентлагууд дотроос хамгийн анхаарал хандуулах ёстой агентлаг бол Мал эмнэлгийн ерөнхий газар юм.

Учир нь Монгол улсад мал, амьтны гоц халдвар өвчний гаралт, тархалт өндөр байгаа төдийгүй махны экспорт 2019 оны түвшингээс  эрс буурсан энэ цаг үед Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга буюу Монгол Улсын Ерөнхий малын эмч ямар хүн болох нь малчид, иргэдийн хувьд төдийгүй манай улсын эдийн засгийн хувьд чухал болчихоод байна. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 06 сарын 01-нээс хэрэгжиж эхэлснээс хойш энэ салбарт халаа сэлгээ нүүрэлж тухайлбал 2021 оноос хойш гурван дарга солигдож, сүүлийн хоёр жилийн хугацаанд малын гоц халдварт өвчин түүхэнд байгаагүй ихээр тархаж, улс орны хийгээд малчид, иргэдийн орлогод сөрөг нөлөө үзүүлсээр байна. Иймээс бид үе үеийн Ерөнхий малын эмч нар болон эрдэмтэн судлаачдаас дараах асуултад товч хариулт авсан юм.

  1.  Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 06 сарын 01-нээс хэрэгжиж эхэлснээс хойш энэ салбар ямар ахиц гарсан бэ?
  2. 2018-2021 он хүртэлх гурван жилийн хугацаанд малын өвчлөл гараагүй,  гэтэл сүүлийн үед хяналтаас гарах дээрээ тулж байгаа нь Монгол улсын малын ерөнхий эмчийг ойр ойрхон сольж байгаатай холбоотой юу?    
  3. Төрийн албаны зөвлөлөөс МЭЕГ-ын даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг хуулийн хүрээнд нээлттэй зарласан байна. МЭЕГ-ын дарга, Ерөнхий малын эмч ямар шаардлага хүн байвал энэ салбарыг авч явж чадна гэж үзэж байна вэ?

 

Н.БАТСУУРЬ:САЛБАРЫГ ТОГТВОРГҮЙ БАЙДАЛД ХҮРГЭЖ, ХАНГАЛТГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын Зөвлөх малын эмч, доктор, 1992-1996 онд Ерөнхий малын эмч асан

-Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын “Газрын амьтны эрүүл мэндийн код”-д нийцсэн Мал эмнэлгийн салбарын шинэ тогтолцоо бүрдсэн.

-2021 оноос хойш гурван ч Ерөнхий малын эмч томилогдож энэ салбар удирдлагын хувьд нэлээд тогтворгүй байлаа. Дээрх гурван даргаас Д.Түмэндэмбэрэл дарга мал эмнэлгийн салбарын шинэ тогтолцоог зохион байгуулалт, хүний нөөц, аж ахуй хувьд нь суурийг нь зөв тавьж, бэхжүүлж өгсөн гэж би хувьдаа дүгнэдэг. Нөгөө хоёр даргын хувьд энэ салбарыг

тогтворгүй байдалд хүргэж, хангалтгүй зохион байгууллаа даа гэж харж байна.

 

  • Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагын тавьж байгаа шаардлагыг мэддэг, түүнийг хэрэгжүүлэх бүтэц, тогтолцоо, хүний нөөцийг бүрдүүлж чадах чадвартай, нөгөө талдаа Монголынхоо бэлчээрийн мал аж ахуйг мэддэг, малчдынхаа зовлон жаргалыг ойлгодог, тэдэнтэй их ойр, орон нутагт ажиллаж байсан туршлагатай, улс төрчидтэй хэл амаа ойлголцож чаддаг, зөв ярьдаг, асуудлаа ойлгуулж, шийдүүлж чадах тийм л чадвартай хүн нэн чухал уу гэж би бодож байна даа.

 

Д.ОРГИЛ: ОЛДОХООР ӨЛДӨНӨ ГЭДЭГ БОЛООД БАЙГАА ЮМ БИШ БАЙГАА ДАА

Монгол улсын Зөвлөх малын эмч, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, 2004-2010 оны Ерөнхий малын эмч асан

-Мал эмнэлгийг бүтэц, тогтолцоо, санхүүгийн чадавхийн хувьд ер нь бол овоо боломжтой болсон шүү. Харин зөв зохион байгуулж, удирдаж чадаж байна уу, үгүй юу гэдэгт бол санаанд хүрэхгүй л байна. Нөгөө олдохоор өлдөнө гэдэг болоод байгаа юм биш байгаа даа гэж бодож байна. Ер нь санасанд хүртэл ахиц гарсангүй дээ л гэж бодож явдаг даа.

- 2018-2019 онд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Иалын генетик нөөцийн тухай салбарын суурь хуулиуд батлагдаж байсан юм. Салбарын суурь хуулиуд батлагдан гарсантай холбогдуулж хуулиа хэрэгжүүлэх тэр бүтэц, зохион байгуулалт их зөв тавигдсан байсан. Ингээд үргэлжлээд их аятайхан болох нь гэж харж байсан ч удирдлага нь солигдсоноор тэндээ гацчихсан. Одоо бүр ухраад дордож байгаа харагдаж байна. Сайн үр дүн гаргаж байгаа удирдлагыг үр дүнг нь гүйцэт гартал удаан ажиллуулах л шаардлагатай байна даа.

-Ер нь бол их л бодох хэрэгтэй байх. Үгүй дээ л 2024 оны сонгуулийн дараа энэ бүтэц тогтолцоогоо аваад үлдчихэж чадах, улс төрийн хүрээнд нэлээд сайн ойлголцож, асуудлаа шийдүүлж чадах нөлөөтэй л хүн энэ удаа яах аргагүй л хэрэгтэй юм шиг байна даа. Мэргэжлийн хувьд бол халдварт өвчин нэлээд сайн ойлгодог мэдлэг, чадвартай, хувь хүний хувьд хамт олныг удирдан зохион байгуулах чадварлаг менежер хүн хэрэгтэй байна. Засгийн газрын бүтэц тогтолцоо их тогтворгүй байна шүү дээ.

 

Я.ГАНБОЛД: МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АЛДАГДЧИХААД БАЙНА

ХААШУАкадeмийн гишүүн, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор(ScD), профeссор, Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэнгийн захирал

-Мал эмнэлгийн тогтолцоо Олон улсын шаардлагын түвшинд хүрсэн гэж үзэж байна. Монголын мал эмнэлгийг цаашид авч явах шинэ менежмент бий болсон гэж үзэж байгаа.

-Мал эмнэлгийн салбарын хөгжил 2018-2021 он хүртэл бол нэлээд менежмент сайтайгаар шинэ бүтцээр төр, засгийн төвшинд салбарын ажлаа нэлээд сайн ойлгуулаад явдаг байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хувь хүн, удирдлагын алдаанаас болоод ч юм уу өнөөдөр ч гэсэн мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаа алдагдаад л явж байна шүү дээ.

-Зөвхөн МЭЕГ-ын даргыг хийдэг хүн биш мал эмнэлгийн салбарыг бүхэлд нь удирдах чадвартай, менежменттэй, төрийн удирдлагын туршлагатай, мал эмнэлгийг нийгэмд ойлгуулж чаддаг, тэр чинээгээрээ төр, засгаас дэмжлэг авч чаддаг, нөгөө талаасаа сумын анхан шатны хувийн нэгжийн эмчээс авхуулаад салбарын байгууллагуудын удирдлагуудыг нэг удирдлагад оруулж зангидаж чадах тийм л удирдлага өнөөдөр энэ салбарт маш хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол Улсад 4 гоц халдварт өвчин бүртгэлтэй байна, хувийн мал эмнэлгийг санхүүгийн хувьд бэхжүүлэх, чадавхийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх гэх зэрэг нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлууд тулгар ч байна. Ер нь шулуухан хэлэхэд 2018 оноос ажиллаж байсан Малын их эмчийг энэ сонгон шалгаруулалтын шаардлагыг хангах байх, өөрөө оролцох байх, оролцоосой ч гэж хүсэж байна.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • DR. PRADHAN (129.205.113.145)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 02 сарын 13 | Хариулах
  • DR. PRADHAN (129.205.113.145)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2023 оны 02 сарын 13 | Хариулах
  • Алтан (122.201.31.152)
    Швейцарын хөгжлийн агентлагын санаачлагаар лобби бүлгийн хүрээнд Батсайхан голлох үүрэгтэй оролцогч нь ТББ ын Батсух, ХХААЯ-ны Дивангар, Алтангэрэл МХГазарт ажиллаж байсан Болдбаатар г.м нөхдууд малын эрүүл мэндийн хуулийг батлуулж шанд нь бүгд ХХААЯ нд газрын дарга, ХХААЯ -нд ажиллаж байсан нөхдүүд Швейцарын хөгжлийн агентлагт ажлын байраа соилцон 3 орчим жил ажиллах хугацаандаа Түмэндэмбэрэл гэгч малын эмч биш хүнийг тавьж 100 тэрбум орчим мөнгийг үрэн авилга хээл хахуулийг цэцэглүүлэн хөгжүүлсэн. Энэ салбар ингээд үргэлжлээд улс төрч болон авилгалчдын хулгай хийдэг салбар байсаар байг уу?
    2023 оны 02 сарын 10 | Хариулах
  • Мал эмнэлэгийг улс төрөөс ангид нэг багаар маш сайн менежменттэй удирдсан дарга бол ТҮМЭНДЭМБЭРЭЛ (192.82.80.177)
    Нэгжийн эмч
    2023 оны 02 сарын 10 | Хариулах
    • Иргэн
      Хол очиж хау хау гээрээ. Монголын мал эмнэлгийг самарсан нөхөр дөө. Түүний тарьсан балаг одоо хүртэл арилаагүй, харин нэгжийн эмч нар үйлээ үзэж байгаа ш дээ. Чи хаагуур нь явдаг нөхөр үү. Эсвэл нэр зээлдсэн долоогч уу
      2023 оны 02 сарын 10
  • Зочин (202.179.21.205)
    Хууль батлагдаж Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан цагаас хойш Ерөнхий газрын даргыг хуулийн дагуу биш, буруу томилгоо хийснээс үүдэлтэй гэж боддог. Анх Түмэндэмбэрэл гэдэг хүнийг Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга байхад нь ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон. Энэ хүн нь малын эмчийн мэргэжилтэй болохоос биш салбарт 1-2 хон жил ажилласан сумын жижиг улс төрч гэлтэй. Харамсалтай нь МЭЕГ-ын дарга хийж байх хугацаандаа зүүн аймагт гарч байсан гоц халдварт өвчнүүдийг зориудар нуун дарагдуулж, тухайн үед доривтой арга хэмжээ аваагүйгээс гоц халдварт өвчин тархах эхлэл тавигдсан. Үүнээс улбаалаад зүүн аймгуудад дэгдсэн Шүлхий баруун тийшээ тэлж, баруун аймагт гарсан бог малын мялзан зүүн аймаг руу тэлж гоц халдварт өвчин хяналтаа алдасан. Тухайн үед ЗГ малын гоц халдвар өвчин газар авч хяналтаа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрч Түмэндэмбэрэлийг ажлаас нь чөлөөлсөн. Товчхон дүгнэж хэлбэл МЭЕГ-ыг удирдаж байгаа хугацаандаа малын гоц халдварт өвчийг улс даяар тараасан балагтай хүн. Үүний горыг өнөөдөр улс эдийн засгаар хохирч, малчид амжиргааны хэдэн малаасаа салж, гадаадад мах экспортолох асуудал эрс багсаж, орон нутагт ажиллаж байгаа малын эмч нар өнөөг хүрэл үйлээ үзэж байгааг салбарт ажиллаж байгаа нийт малын эмч нар хамгийн сайн мэдэж байгаа. Юм үнэнээрээ байх сайхан шүү.
    2023 оны 02 сарын 08 | Хариулах
  • малын эмч Х.Хавсамет (202.179.21.205)
    Хууль батлагдаж Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан цагаас хойш энэ албыг авч явдаг даргын асуудлыг буруу томилгоо хийснээс үүдэлтэй гэж боддог, Анх Түмэндэмбэрэл гэдэг хүнийг Ховд аймгийн Дарви сумын Засаг дарга байхад ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон. Энэ хүн нь малын эмчийн мэргэжилтэй болохоос биш салбарт 1-2 хон жил ажиллсасан сумын жижиг улс төрч гэлтэй. Харамсалтай нь дарга хийж байх хугацаандаа зүүн аймагт гарч байсан гарч байсан гоц халдварт өвчнүүдийг зориудар нуун дарагдуулж, хорио цээрийн арга хэмжээ авч, тухайн үед доривтой арга хэмжээ аваагүйгээс зүүн аймгуудад гардаг Шүлхий баруун тийшээ тэлж, баруун аймагт гарсан бог малын мялзан зүүн аймаг руу тэлж гоц халдварт өвчин хяналтаа алдасан. Үүнээс шалтагаалаад ажлаасаа чөлөөгдсөн. Товчоор хэлбэл МЭЕГ-ыг удирдаж байгаа хугацаандаа малын гоц халдварт өвчийг улс даяар тараасан балагтай хүн. Үүний горыг өнөөдөр улс эдийн засгаар хохирч, малчид амжиргааны хэдэн малаасаа салж, гадаадад мах экспортолох асуудал эрс багсаж, орон нутгийн малын эмч нар үйлээ үзэж байгаа нь бодит үнэн гэдгийн салбарт ажиллаж байгаа нийт малын эмч нар хамгийн сайн мэдэж байгаа. Юм үнэнээрээ байх сайхан шүү.
    2023 оны 02 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    9 цаг 42 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    10 цаг 3 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    10 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    11 цаг 0 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    22 цаг 54 мин
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    Өчигдөр 13 цаг 44 мин
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    Өчигдөр 13 цаг 38 мин
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    Өчигдөр 13 цаг 20 мин
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    Өчигдөр 12 цаг 17 мин
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • Монгол наадмын тэнгэрт “шинэ салхи” сэвэлзэв
    Өчигдөр 11 цаг 23 мин
  • Бороо орж байгаа үед нөөлөг салхинаас болгоомжлохыг зөвлөв
    Өчигдөр 11 цаг 13 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзварыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
    Уржигдар 22 цаг 26 мин
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
    Уржигдар 22 цаг 14 мин
  • Б.Пүрэвсайхан: Сайхан зүтгэж л байна, болох байгаа
    Уржигдар 19 цаг 32 мин
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
    Уржигдар 18 цаг 59 мин
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Наадам айсуй: Төрийн наадамд ганц ч сум алдалгүй 40 онон түрүүлсэн Хөдөлмөрийн баатар, Дархан мэргэн Ш.Даваахүү
  • Боломжгүй мэт гайхамшигтай спортын 4 таамаг 
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
  • ФОТО: Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК