Үндэсний статистикийн хорооноос Цагаан сартай холбоотой хэрэглээний үнийн багцын талаар ҮСХ-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга М.Оюунцэцэг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монголчууд цагаан сараар ойролцоогоор 1.2 их наяд төгрөг зарцуулах боломжтой гэсэн тооцоог гаргасан. 2019 онд нэг өрх 927 мянган төгрөг зарцуулдаг байсан бол 2020 оноос хойш 1.2 сая төгрөгийг зарцуулдаг болсон байна.
2022 оны эцсийн байдлаар манай улсад 960 мянган өрх байгаа бөгөөд нийт өрхийн зардал 1.2 их наяд төгрөг зарцуулдаг гэж тооцож болохоор юм. Өөрөөр хэлбэл, 2023 онд улсын хэмжээнд 960,000 өрх нийт 1.2 их наяд төгрөгийг цагаан сарын баярт зарцуулах тооцоолол гарсан.
Бүтцийн хувьд бор идээнд зарцуулж буй хэмжээ цагаан идээнээс их юм. Нийт 1.2 их наяд төгрөгийн 46 хувь буюу 550 тэрбум төгрөг нь импортын бараанд зарцуулагддаг" гэв.
Д.Батчулуун