Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны долоо хоногийн үнийг гаргажээ. Хоёрдугаар сарын байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 4,2 хувь, өмнөх өдрөөс хойш 2 хувиар өссөн үзүүлэллттэй байна.
Тухайлбал,
- Хонины ястай мах энэ сарын эхэнд килограмм нь дунджаар 10,986 төгрөг байсан бол 11,229 төгрөг
- Үхрийн ястай мах 13,967 төгрөг байсан бол 14,289 төгрөг
- Нэгдүгээр зэргийн гурил 2187 төгрөг байсан бол 2194 төгрөг
- Төмсний үнэ 1463 төгрөг байсан бол 1485 төгрөг
- Сүүний үнэ 3960 төгрөг байсан бол 4429 төгрөг
- Бөөрөнхий сонгинын үнэ 3285 төгрөг байсан бол 3316 төгрөг болж тус тус өссөн үзүүлэлттэй байна.