Уушгины архаг бөглөрөлтийн эмчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөл (ЭМДҮЗ)-ийн өнгөрсөн оны 01 дүгээр тогтоолд дараах зохицуулалтыг тусгасан байдаг.
Тодруулбал,
- Уушгины архаг бөглөрөлт болон бусад өвчний эмийн эмчилгээг 458,000-959,000 төгрөг
- Мэс заслын тусламж үйлчилгээг 393,000 төгрөг байхаар тус тус зохицуулсан.
Үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө хэмээн Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас мэдээллээ.
Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээгээр гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг ЭНД дарж харах боломжтой.