Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчид энэ долоо хоногийн бямба гарагт нөхөж хичээллэхээр болжээ. Цагаан сарын баярыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалтыг хийх шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргасан билээ. Тус шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 24-ний Баасан гарагийн хичээлийг гуравдугаар сарын 04-ний өдөрт шилжүүлсэн.
Харин дадлагын буюу лабораторийн хичээлийг гуравдугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэжээ.