НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ын “Цэвэр агаар” дээд түвшний чуулга үргэлжилж байна.
Чуулганд 53 орны 200 гаруй төлөөлөгч оролцож байна.
Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн Дээд түвшний чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, хамтран зохион байгуулагчаар Зүүн Хойд Азийн Цэвэр Агаарын Түншлэл (NEACAP) болон Зүүн Азийн Хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ (EANET) ажиллаж Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.