Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Энэ удаагийн хурлаар нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас ашиглалт, засвар үйлчилгээний журам болон Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа "Нэгэнт эзэнгүй болсон, золбин нохдыг буудах, эсвэл унтуулах аргаар тоо толгойг нь хязгаарлахаас өөр аргагүй. Устгасан нохойны сэг зэмийг хэрхэх вэ гэдэг асуудал гарч буй тул бордоо хийхээр хувийн хэвшилтэй хамтран хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тухайлбал, Орхон аймагт үржил хязгаарлах мэс ажилбар хийснээр золбин нохойны тоо толгой тодорхой хэмжээгээр буурсан эерэг үр дүн гарсан. Тиймээс эхний ээлжинд эзэнтэй бүх нохойг бүртгэлжүүлэн, кодлохоор үнийн судалгааг хийж байгаа. Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн газар болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран энэ оноос золбин нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийж эхлэхээр төлөвлөж байна" хэмээсэн юм. Мөн Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлагдвал эзэнтэй нохдын эздэд хариуцлага тооцох боломжтой болно гэдгийг УБЗАА-наас хэлж байв.