“Оюутан цэрэг”-ийн бүртгэлийн талаар БХЯ, ЦХХХЯ, БШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж байна. Энэ үеэр
Тэрбээр "Дээд боловсролын сургалтын 69 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Улаанбаатарт 64 байгууллага ажиллаж байна. Боловсрол шинжлэх ухааны яамны тушаалаар статистик мэдээллийг ирүүлсэн. Үүгээр шаардлагад тавигдаж байгаа голч дүнгийн мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийг сангаасаа дамжуулж И-Монголиа систем рүү шилжүүлж байгаа.
Одоогийн байдлаар нэгдүгээр дамжаанд суралцаж байгаа 22,579 оюутан байна. Үүнээс:
- эрэгтэй 8,247 оюутан,
- эмэгтэй 14,332 оюутан байна. Үүнээс 2,8-с дээш голчтой 4,887 оюутан байна гэх мэдээллийг ирүүлсэн.
Оюутан цэрэгт элсүүлэх шаардлага:
- Улаанбаатар хотын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан
- 2.8-аас дээш голч дүнтэй
- 2023 оны зургадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх. Эдгээр шаардлагыг хангасан оюутан И-Монголиа системээр хүсэлтээ явуулах боломжтой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)