Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хаврын их цэвэрлэгээг нэг сарын хугацаатай хийнэ. Ингэхдээ гэрлийн шон, нийтийн тээврийн автобуснууд, хаяг самбар, сургууль цэцэрлэгийн гадна орчин, хүүхдийн тоглоомын талбай, хөшөө дурсгал, хогийн сав, хашлага хайсуудыг угаана. Нийт 9 дүүргийн хэмжээнд зургаан долоо хоногийн турш үргэлжилж Хаврын бүх нийтийн цэвэрлэгээний өдрийг зохион байгуулж хаалтаа хийнэ.
Ил задгай бие засах, нийтийн эдэлбэр, байгууламжийг эвдэлж сүйтгэх, хогоо ил задгай хаях үзэгдэл түгээмэл болсон тул ирэх долоо хоногоос эхлэн иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг хийнэ.
Энэ жил Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. 3D ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, гэр хороололд бичил цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барих туршилтын ажлыг хийхээр худалдан авалтыг зарлаад байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)