Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотын зүгээс нөөцийн махыг борлуулах цэгүүдийг тодорхой болгож, худалдаалах үүрэг хүлээсэн. Гуравдугаар сарын 15-наас 450 гаруй цэгээр нөөцийн махыг худалдаална. Ямар дэлгүүрт зарах саналаа нэгтгэж байна.
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нийслэлээс 16,243 малыг гаргасан байгаа. Нийслэлээс мал гаргах ажил өнөөдөр дуусна. Ирэх жилээс хотод орж ирсэн малыг хэрхэх талаарх журмыг батална. Одоогоор журмын төсөлд санал авч байна.
2016 онд нийслэлийн ойролцоо мал маллаж буй айлуудын шүлхий өвчин гарч байсан. Энэ байдлыг дахин үүсгэхгүйн тулд энэ ажлыг хийж байна. Улаанбаатар хотод малын халдварт өвчин бүртгэгдээгүй" гэв.