Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2023 оны гуравдугаар сарын 5-7 өдрүүдэд 24 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ивээл дор зохион байгуулагдах “Түмэн Тэмээний Баяр” нь говь нутгийнхны тэмээнд түшиглэсэн соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, тэмээн аялал, тэмээн спортыг хөгжүүлэх, тэмээчдэд малаа алдаршуулах, тэмээн сүргийг өсгөх хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлж орон нутгийн хөгжлийг дэмжих үндсэн зорилготой.
Баярын үеэр тэмээн поло, тэмээн уралдаан, шилмэл тэмээний дуудлага худалдаа, тэмээн парад зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.