Өмнөговь аймгийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн захирагч, ахмад Д. Одхүү энэ сарын 4-ний өдөр БЗД-ийн Цайз 16 дугаар хорооллын автобусны буудал орчимд байрны үүдэнд нэг иргэн таталт өгч унасан байсныг анхны тусламж үзүүлэн, амь насыг нь аварчээ. Тусламж үзүүлэх явцад иргэний зүрх нь хоёр удаа зогссон ба яаралтай тусламж үзүүлэн амийг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.