Бүгд найрамдах Австри улсаас Монгол улсыг хавсран суух элчин сайд Андреас Рийкентэй байгаль орчин, аялал, жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов. БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд ноён Андреас Рийкенийг хүлээн авч уулзлаа.
- Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулахад Австрийн Засгийн газартай хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиров.
- Австри Улсын эдийн засгийн голлох салбарын нэг нь аялал жуулчлал юм. Байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Австрийн төрийн болон хувийн холбогдох байгууллагуудтай холбоо тогтоож, хамтарч ажиллахаар тогтов.
- Австри Улсын иргэд Монголд аялах хүсэлтэй байдаг. Австри Улс нь визний шаардлагаас чөлөөлсөн орны нэг болсон нь Австрийн жуулчид ирэхэд таатай нөхцөл бүрдүүлснийг Элчин сайд онцоллоо.
- Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, байгаль хамгаалагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.