Төсвийн хямралаас үүдсэн амаргүй нөхцөл байдлаас шалтгаалан АНУ-ын Батлан хамгаалах яам цэргийн анги нэгтгэлүүдийнхээ санхүүжилтийг танахаар төлөвлөж байгаа талаар “Associated Press” агентлаг өнөөдөр мэдээлэв. АНУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн штабын дарга генерал Рэймонд Одиерно энэ мэдээллийг нотолжээ.
   Генералын хэлснээр санхүүгийн хямралтай өнөөгийн нөхцөлд АНУ-ын арми ердийн зэвсэг ашигласан томоохон байлдааныг хоёр газар нэгэн зэрэг хийж чадахгүй болох гэнэ. Иймээс сүүлийн 10 жилд цэргийн зардлыг 450 тэрбум доллароор танахаар төлөвлөжээ. Үүний өмнө Пентагон 2016 он гэхэд хуурай замын цэргийн албан хаагчдынхаа үндсэн бие бүрэлдэхүүнийг 50 мянгаар бууруулах саналтай байгаагаа мэдэгдэж байсан юм.