АНУ-ын Чикаго хотод болсон марафонд оролцсон Эмбер Миллер хэмээх эмэгтэй тэмцээн дуусангуут эмнэлэгт очиж амаржсаныг Reuters агентлаг дөнгөж сая мэдээлэв. 27 настай Э.Миллер 39 долоо хоногтой жирэмсэн байсан бөгөөд 42 км зайгаа бүрэн гүйж дуусгаад төрөх газар очиж хоёр дахь хүүгээ төрүүлсэн гэнэ. Сайхь эмэгтэй ууган хүүгээ тээж байхдаа ч марафонд оролцож байжээ. Тэрбээр төрөхийн өмнөх хяналтад байсан ч эмч нар энэ уралдаанд оролцохыг нь зөвшөөрсөн байна.
   Чикагогийн марафон спортын энэ төрлийн таван том тэмцээний нэгд ордог. Чикагогоос гадна жил бүр Лондон, Берлин, Бостон, Нью-Йоркод олон мянган хүн оролцсон марафон гүйлт зохиогддог юм.