2008 оны байдлаар Монгол улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад байсан бол энэ тоо жил бүр нэмэгдэж байна. Элдэв янзын тоглоом, гаж зуршил болон гадны хүчин зүйлүүдээс болж энэ тоо өсч байгаа ажээ. Ялангуяа оюуны хомсдол болон донтох, мансуурах тохиолдол нэмэгдэж байгааг албаныхан хэлж байна. Энэ эмгэг дунд сургуулийн хүүхдүүд, тэр дундаа өсвөр насныхны дунд ихэсч байгаа нь анхаарал татаж байгаа аж. Судалгаанаас үзвэл өнөөдөр Монголд дөрвөн хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байна. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг арван өвчний тавыг нь сэтгэл гутрал, архаг солиорол эмгэг, архины хэрэглээтэй холбоотой эмгэг, ялимгүй зовлонт байдлын эмгэг зэрэг сэтгэцтэй холбоотой өвчлөл эзэлдэг аж. Дэлхийн хэмжээнд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн арван хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлсэн бол энэ тоо 2020 он гэхэд 15 хувь болж нэмэгдэх магадлалтайг Эрүүл мэндийн байгууллагаас тооцоолжээ.
Б.Анир