Өнгөрсөн баасан гаригт СБД-ийн иргэн эмэгтэй охиноо олж өгөхийг хүсч цагдаад ханджээ. Тэрбээр охиноо нас барсан гэх мэдээллийг бусдаас сонсоод цагдаад ийн хүсэлт гаргасан байна. Улмаар цагдаагийнхан охиныг эрэн сурвалжлахад эсэн мэнд олдсон гэнэ. Цагдаагийнхан лавшруулан шалгахад тэрхүү охин бусдад 25 сая төгрөгөө залилуулсан бөгөөд энэ тухайгаа гэрийнхэндээ хэлэхээс айж өөрийгөө нас барсан хэмээн худал хэлүүлсэн байжээ. Мөнгө залилсан этгээд түүнд Герман улсын виз гаргаж өгнө гээд мөнгийг нь бэлнээр авсан гэнэ. Одоо энэ хэргийг СБД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.