Франц улсад шинэчлэн засварласан “Цогт тайж” киноны эх хувилбарыг кино архивын газарт нөгөөдөр хүлээлгэн өгөх гэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр “гэрт” нь аваачих байсан ч БСШУ-ны сайдын ажил амжаагүй учраас хоёр хоног хойшлуулжээ. Уг киноны эх хувилбарыг дижитал хэлбэрт оруулахаар яамны мэргэжилтэн архиваас хүлээн аваад долоон сар өнгөрсөн байна. Кино хальсыг Франц улсад шинэчлүүлэхээр авч байсныхаа адилаар нөгөөдөр хүлээлгэн өгнө хэмээн БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун хэлсэн юм.