Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагт эхлэв. Энэ хурлаар Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агнуурын зохион байгуулалтын журмын төслийн тухай хэлэлцэж Дэлхийн цахилгаан, шуудан холбооны байгууллагын нэмэлт протоколыг соёрхон батлах, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг ярилцах юм. Мөн өнөөдрийн хуралдаанд сайд Г.Занданшатар, Л.Болд нар улсын нууцад хамаарах тус бүр нэг асуудлыг оруулж хэлэлцүүлэх ажээ. Хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай мэдээлж, Засгийн газрын хуралдааны 2011 оны есдүгээр сарын мэдээллийг танилцуулна. ХБНГУ-ын канцлер А.Меркель манай улсад айлчлахтай холбогдуулан Монгол улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу байгуулсан Санамж бичгийн тухай хэлэлцэх юм байна. Мөн шадар сайдын гадаад томилолт, Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн тухай өнөөдөр танилцуулна.