зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 24 жилийн ял оноов

2011-10-12
0
ЖИРГЭХ

   “Цагдаад саатуулагдаад байхад эргэж ирсэнгүй” гэх шалтгаанаар эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөсөн этгээдийн хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн шүүхэд боллоо. Хэргийг үйлдсэн этгээдийг Б.Батхолбоо гэдэг. Тэрбээр эхнэрээ өмсч явсан өмдөөр нь боож, амийг нь хөнөөсөн юм. Анхан шатны шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12-д зааснаар түүнд 24 жилийн ял оноосон байдаг. Харин тэрбээр уг шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн шүүхэд хандсан боловч шүүх хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Мөрдөн байцаалтын явцад гэрчийн өгсөн мэдүүлгийг үзвэл “Хэрэг гардаг өдрийн урд орой Батхолбоо, У хоёр манайд орж ирээд “Усаа авч чадсангүй, ус байвал өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь “Ус байхгүй” гээд өгөөгүй. Батхолбоо манай нөхрөөс хоёр ширхэг тамхи гуйж аваад тэд гэртээ орцгоосон. Нөхөр, хүүхэд бид гурав унтаж байтал шөнө 01-02 цагийн үед хойд гэрээс Батхолбоо, У хоёрын хэрэлдэж байгаа дуу чимээ гараад У нь уйлаад байсан. Батхолбоо У-г “янхан” гээд орилж, хашгирч зодож байгаа бололтой пид пад гэх чимээ сонсогдож байсан. Тэгээд удалгүй У гэрээсээ гарч ирж байгаа бололтой, хүний гүйж байгаа хөлийн чимээ сонсогдсон. Удалгүй манай хаалгыг У хэд хэдэн удаа нүдэж, бидний нэрийг дуудаж “Хаалгаа тайл” гээд орилоод байхаар нь би хаалгаа тайлж өгөөгүй юм. Тэгтэл хойноос нь Батхолбоо ирж байгаа бололтой хөлийн чимээ гараад У цаашаа зугтааж гүйсэн үү, эсхүл Батхолбоотой явсан уу, ямар ч байсан дуу чимээ гарахаа больчихсон. Тэгээд өглөө нь хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гарах гэтэл угаадасны ягаан хувин зам дээр хэвтэж байсан. Хашаанаас гараад явж байтал урагшаа 50 орчим метрийн зайд шороон замын хажууд У-гийн өмсдөг хар өнгийн углааш өрөөсөн нь дээшээ, нөгөө нь доошоо харчихсан хэвтэж байсан. Цаашаа явж байтал 100 гаруй метрийн зайд байдаг эзэнгүй шавар байшингийн хаалга нь хагас онгорхой харагдаж байв. Уг нь тэр хаалга байнга хаалттай байдаг байсан. Урд орой нь манай нөхөр хоолоо идэж дуусчихаад 21 цагийн үед Батхолбоотой уулзахаар гэр рүү нь ороод 20 орчим минутын дараа гэртээ буцаж орж ирээд, “Батхолбоо гэртээ сууж байна. Эхнэр нь алга” гэж байсан. Тэгээд тэр өглөө би ажилдаа явсан. 11 цагийн үед манай нөхөр утсаар яриад “У манай доод талын байшинд хөлдөөд үхчихсэн байна гэж Батхолбоо хэлж байна” гэсэн байна.

   Цагдаагийнхан хэргийн газар очиход хохирогч У нь өмсч явсан өмдөөрөө боолгосон байдалтай нас барсан байжээ. Б.Батхолбоо урьд нь эхнэрээ байнга зодож, боож ухаан алдуулж байсан талаар гэрчүүд мэдүүлсэн байна.  Бас У-гийн ар гэрийнхэн ч хэд хэдэн удаа энэ талаар цагдаад мэдэгдэж Б.Батхолбоог баривчлуулж байжээ.

Б.Чимэг

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тендер: Тавантолгой түлш ХХК "хагас коксон шахмал түлш" авахад 226.2 тэрбум төгрөгийг зарцуулна
    1 мин
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
    24 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    35 мин
  • Шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцжээ
    49 мин
  • ӨНӨӨДӨР: Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцуулна
    57 мин
  • Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороо орно
    1 цаг 7 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 41 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    17 цаг 11 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 31 мин
  • Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    17 цаг 51 мин
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
    18 цаг 14 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
    18 цаг 37 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг пүрэв гарагт нээнэ
    19 цаг 4 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    19 цаг 7 мин
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
    19 цаг 18 мин
  • Үерийн аюултай бүсээс хол байхыг зөвлөлөө
    20 цаг 17 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гаригт явагдана
    20 цаг 21 мин
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    21 цаг 8 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    21 цаг 20 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    21 цаг 36 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК