“Барак Обамагийн ерөнхийлөгчийн алба хаах хугацаа дуусмагц ажлаа өгч, энгийн амьдралд шилжинэ” гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон мэдэгдэв. Өчигдөр AP агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр ийн хэлсэн бөгөөд төрийн албанд цаашид ажиллахыг сонирхохгүй, амар тайван амьдармаар байгаагаа ярьжээ. Гэхдээ Б.Обамагийн цаашдын ирээдүйд итгэлтэй байгаагаа тэрбээр дурьдаад 2012 оны сонгуульд түүнийг ялах байх гэж бодож буйгаа хэлсэн байна. Б.Обамаг дахин сонгогдвол төрийн нарийн бичгийн даргын албаа үргэлжлүүлэн хашихыг үгүйсгэхгүй гэдгээ Х.Клинтон өмнө нь хэлж байсан юм.
   Энэ аравдугаар сард 64 нас хүрэх Х.Клинтон одоогийн албаа 2009 оноос хойш хашиж байгаа юм.
Б.Амгалан