“Гэгээн муза-2010” наадмын шилдгээр тодорсон “Хязгааргүй” моно опера жүжгийг өнөөдөр УДБЭЧ-ын тайзнаа тоглох гэж байна. Төв аймгийн “Монгол туургатан” театрын энэ уран бүтээлийг наадмын шүүгчид “Монголын театрын урлаг дэлхийд гарах болж байгааг харуулж, жинхэнэ мюзикл болж чадсан бүтээл” хэмээн үнэлжээ.
   Наадмаас нийт долоон шагнал хүртсэн уг жүжгийг үзэгчдийн хүртээл болгосны дараа Европ, Азийн орнуудад тоглохоор төлөвлөж буй аж. Зохион байгуулагчид нь тасалбараа 300 доллараар үнэлсэн байна.
Б.Анир